
Цагаан сарын золголтонд
МУ-аас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар тэргүүтэй нийт 70 гаруй монголчууд уламжлалт ёс заншлаар хамгийн түрүүнд настан буурлуудтайгаа золгож амар мэндийг нь мэдсэнээр ёслолын үйл ажиллагааг эхлүүллээ. Золголтонд мөн БНХАУ-д ажлын айлчлал хийж буй МУ-ын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Баярын зоогонд нийт 1000 гаруй ширхэг буузыг өөрсдөө чимхэж бэлдсэн байна.
