Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 1,2,3-нд цагдаагийн байгууллагад иргэдээс гэмт хэрэг зөрчлийн 1622 дуудлага иржээ. Үүнээс 57 нь гэмт хэргийн шинжтэй байсан аж.

Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 1,2,3-нд цагдаагийн байгууллагад иргэдээс гэмт хэрэг зөрчлийн 1622 дуудлага иржээ. Үүнээс 57 нь гэмт хэргийн шинжтэй байсан аж. Мөн бусдын биед учруулсан хэрэг 15, хулгайн 14, танхайн 21, хүчингийн нэг, хүний амь нас хохирсон 13 хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт дөрвөн хүн хамт архи ууж, улмаар маргалдан нэгнийхээ зүрхэн тус газар хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Мөн 54 настай эмэгтэй архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 34 настай төрсөн хүүгээ хутгалж, амь насыг нь хохироожээ. Түүнчлэн 41 настай эрэгтэй согтуугаар жалганд унаж нас барсан аж. Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Мөн цагдаагийн байгууллагаас сар шинийн баяр хавтгайрсан өдрүүдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэх явдал ихэссэнийг анхааруулж байна
Б.Чимэг