Эрхүүд газар хөдлөв

ОХУ-ын Эрхүү хотын ойролцоо хэдхэн цагийн өмнө газар хөдөлсөн тухай Оросын “РИА Новости” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийг судлах Байгалийн геофизикийн албаны мэдээлснээр бол газар хөдлөлтийн хүч магнутид нь 6.8-д хүрчээ. Өнөөдөр өдөр болсон энэхүү газар хөдлөлтийн үеэр байшингийн өндөр давхарт байрладаг айлуудын цонхны шил хагарч, эд юмс нь дайвалж унах тохиолдол олон болсон гэнэ. Ойролцоогоор 4-5 минут орчим газар хөдөлж, чичирхийлэх нь иргэдэд мэдэгдсэн байна. Хэдхэн цагийн өмнө манай улсын зарим дүүрэгт газар хөдлөлт мэдрэгдсэн билээ.