
Адам Сендлер өнгөрсөн онд кино найруулагчийн хувиар анхны бүтээлээ туурвиснаас гадна “Жек, Жилл хоёр”, “Баки Ларсон”, “Миний эхнэр болж тоглооч” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ ийнхүү сөрөг дээд амжилтын эзэн болчихоод байна. Тэрээр “Жек, Жилл хоёр
Адам Сендлерээс гадна Аль Пачино, Николь Кидман нар туслах дүрээрээ “Алтан бөөрөлзгөнө”-д нэр дэвшээд амжжээ. Гэхдээ Адам Сендлерт нэгэн хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн нь алдарт Фрэнсис Форд Копполагийн хамаатан, нэрт жүжигчин Николас Кейж гэнэ. Тэрээр мөн өнгөрсөн онд бүтээсэн гурван кинондоо нэн тааруу тоглосон тул “Алтан бөөрөлзгөнө”-д өрсөлдөхөөс аргагүйд хүрчээ. “Алтан бөөрөлзгөнө” шагналыг 1980 оноос хойш олгох болсон юм.