
Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын саваар 8-13 хэмийн
хүйтэн, говийн бүс нутгаар хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, бусад
нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуургатай. Бусад нутгаар багавтар үүлтэй ч цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын саваар 8-13 хэмийн хүйтэн, говийн бүс нутгаар хоёр хэм хүйтнээс гурван хэм дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Харин Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна. Өглөөний таван цагт нийслэлд 20 хэм хүйтэн байлаа.