Луу жилийн шинийн дөрөвний өдөр хамгийн анхны гадны зочин болж Монголд
айлчилсан Лоас улсын Үндэсний чуулганы тэргүүн хатагтай Пани Ятотугийн
айлчлалын албан ёсны хөтөлбөр өнөөдөр эхэлж байна.

Луу жилийн шинийн дөрөвний өдөр хамгийн анхны гадны зочин болж Монголд айлчилсан Лоас улсын Үндэсний чуулганы тэргүүн хатагтай Пани Ятотугийн айлчлалын албан ёсны хөтөлбөр өнөөдөр эхэлж байна. Тэрбээр Монголд энэ сарын 29-ны өдөр хүртэл байх бөгөөд Засгийн газар болон УИХ-ын удирдлагуудтай уулзаж мөн Гандантэгчинлэн хийдээр зочилох юм байна. Тэрбээр шинийн дөрөвний өдөр Монголд ирсэн даруйдаа Төв аймгийн малчин айлд зочилж, монгол ахуйтай танилцсан байна.