

Гишүүн бус холбоод яагаад дийлэнх нь хангалтгүй байгааг холбогдох албаныхан тайлбар-лажээ. Тэдний хэлснээр уг СӨХ-доос оршин суугчдаасаа хол хөндий, хамтарч ажилладаггүй, хурлаа тогтмол хийдэггүй, нэр төдий байдаг, подваль ашиглалт хангалтгүй, мэргэжлийн байгууллагуудтай хийсэн гэрээний үүргээ биелүүлдэггүй зэргээс шалтгаалжээ. Энэ мэт цахилгаан шат, орц, дээврийн засварын хөрөнгийг шийдээд, дэмжээд байхад ажил нь хангалтгүй СӨХ-дыг дөрөвдүгээр сарын 1-н гэхэд асуудлыг нь шийдэхийг хотын дарга үүрэг болгов.
Өнгөрсөн онд улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар 70 байрны дээвэр засварлахад 1.7 тэрбум төгрөг, 130 орцны цахилгаан шат шинэчлэхэд дөрвөн тэрбум орчим төгрөг зарцуулжээ. СӨХ-нууд ч өөрсдийн хүч хөрөнгөөр өнгөрсөн онд 1.8 тэрбум орчим төгрөгийн урсгал засвар хийснээр энэ өвлийг онц хүндрэлгүй давж байгаа гэнэ.