2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутгагдсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.00 цагаас шүүнэ.

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутгагдсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.00 цагаас шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгч О.Алтангэрэл, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг, Д.Оросоо, Ц.Итгэл нар оролцохоор болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн буруутгаад байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги аж.
Харин тэднийг гэм буруугүй гэж үзвэл Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцно. Учир нь тэрээр МАН-ын гишүүн УИХ-ын чуулганы танхимд МАН-ын гишүүдийг алуурчин хэмээн доромжилсон юм.
Б.Чимэг