2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт тухайн үед цагдааг удирдаж байсан дарга нарыг өнөөдөр шүүхээр болоод байгаа.

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт тухайн үед цагдааг удирдаж байсан дарга нарыг өнөөдөр шүүхээр болоод байгаа. Харин Цагдаагийн ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар сар шинийн өмнө Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд гаргасан хүсэлтдээ “Биднийг ялласан зүйл анги огт тохироогүй байна. Эрүүгийн хуулийн аравдугаар хэсэгт багтсан зүйл анги нь цэргийн гэмт хэрэг, тодруулбал батлан хамгаалах, хил, дотоодын цэргийн албан хаагчдад хамааралтай зүйл анги гэдгийг удаа дараа хэлсэн. Үүнээс гадна ээдрээтэй энэ хэргийн гэм буруутныг тогтоох нотлох баримт хангалтгүй, хэрэгтэй танилцах хугацаа хомс байсан гэдгийг онцолъё. Иймд хугацааг сунгаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу” гэжээ.
Б.Чимэг