Орландо хотод болж буй NBA-ын 61 дэх удаагийн бүх оддын тоглолтын эхний хагас буюу 2 дугаар үе өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолт хожил гэхээсээ илүү шоу үзүүлбэр болж байна. Эхний хагас 88:69-ын харьцаатай өрнөд бүсийнхний давамгайлалтаар дууслаа.

Орландо хотод болж буй NBA-ын 61 дэх удаагийн бүх оддын тоглолтын эхний хагас буюу 2 дугаар үе өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолт хожил гэхээсээ илүү шоу үзүүлбэр болж байна. Эхний хагас 88:69-ын харьцаатай өрнөд бүсийнхний давамгайлалтаар дууслаа. Өрнөд бүсийн гарааний бүрэлдэхүүнд Эндрью Байнум, Коби Брайнт, Крис Пол, Кевин Дюрант, Блэйк Гриффин нар тоглож байгаа бол дорнод бүсийн гараанд Дуайт Ховард, Двэйн Уэйд, Леброн Жэймс, Деррик Рөүз, Кармело Энтони нар гарчээ. 61 дэх удаагийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч хэн болох бол?
Б.Ням