Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд луу жилийн анхны хуралдаанаа хийх гэж байна. Хурлын үеэр гишүүд иргэний цахим үнэмлэхийн олголт болон хурууны хээ таних төхөөрөмжийн худалдан авалтын ажлын явцын тухай мэдээлэл сонсох юм байна. Шинээр баталсан сонгуулийн тухай хуулинд зааснаар автомат машин ашиглан санал тоолох тул иргэний цахим үнэмлэхийг хугацаанд нь хэвлэж гаргах, тараах ажлыг түргэвчилэх нь зүйтэй гэж АН-ын гишүүд үзжээ.