Өчигдөр Сибирьт 6,8 баалын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хакасс улс болон Эрхүү мужийн оршин суугчид газар хөдлөлтийг мэдэрсэн ба чичиргээ 4-5 минут үргэлжилсэн байна.

Өчигдөр Сибирьт 6,8 баалын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хакасс улс болон Эрхүү мужийн оршин суугчид газар хөдлөлтийг мэдэрсэн ба чичиргээ 4-5 минут үргэлжилсэн байна. Өндөр байшингуудын дээд давхарын байрнуудын тавиур дээрээс эд зүйлс унаж, цонхны шил цуурч, чийдэнгийн бүрхүүл савлаж байжээ. Энэ үеэр Баруун Сибирь болон Новосибирск мужийн өндөр байшингийн оршин суугчид бага зэргийн чичиргээг мэдэрсэн байна. Одоогоор Байгал нуурын гео физикийн алба болон ОБЯ газар хөдлөлтийн голомтын тухай мэдээллийг тодруулахаар ажиллаж байна.
Б.Ням