Реппер В.А.Т дуучин Б. Амархүү нарын хамтран бүтээсэн кино удахгүй дэлгэцнээ гарна
Реппер В.А.Т
дуучин Б. Амархүү нарын хамтран бүтээсэн кино удахгүй
дэлгэцнээ гарна
Дуучин
Б. Амархүүг кинонд тоглож байгаа гэх мэдээлэл тархаад байсан ч ямар кинонд
тоглож буй нь тодорхойгүй байсан билээ. Тэгвэл Б. Амархүүгийн тоглож байгаа
кино нь Реппер В.А.Т-гийн найруулж буй “Big fish” хэмээх адал явдалт кино
юм байна. Б.Амархүү Цагдаагийн Ерөнхий газрын ахлах дэслэгч Соёмбо
хэмээх залуугийн дүрийг бүтээжээ. Тэрээр
кинонд алуурчны гарт
орсон үзэсгэлэнт бүсгүйг авардаг байна. Б.Амархүү өнгөрсөн удаад “Татар
ажиллагаа” хэмээх инээдмийн кинонд тоглож байсан туршлагатай. Хайр
дурлалт, романтик, адал явалт уг кино Монгол, Орос хэлээр гарах бөгөөд
2012 оны есдүгээр сард нээлтээ хийнэ. Киноны оператороор америк хүн ажилласан бол орос, буриад, монгол жүжигчид гээд олон
орны уран бүтээлчид оролцсон байна.