Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан билээ. Уг өдрүүдэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101, 105 тусгай дугаарт хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэртэй холбогдолтой нийт 41 дуудлага бүртгэгдсэн байна.

Ирсэн дуудлагыг ангилбал гал түймрийн 24, гал түймрийн зөрчлийн 12, зам тээврийн ослын нэг, цахилгаан шатанд хүн гацсан нэг, цогцос гаргах нэг, цасанд суусан нэг, нүхэнд унасан нэг дуудлага тус тус ирсэн байна.
Техникийн холбогдолтой осол болон гал түймрийн дуудлаганд нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105, Аврах салбар, Аврах гал унтраах ангиуд ажиллан төр, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн 15 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Б.Чимэг