Сар шинийн өдрүүд буюу хоёрдугаар сарын 21-нээс 26-ны хооронд Замын цагдаагийн газрын жижүүрт зам тээврийн осол хэргийн шинжтэй 473 дуудлага бүртгэгджээ.

Сар шинийн өдрүүд буюу хоёрдугаар сарын 21-нээс 26-ны хооронд Замын цагдаагийн газрын жижүүрт зам тээврийн осол хэргийн шинжтэй 473 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас 63 хүн хүнд, хөнгөн гэмтэж, зургаан хүн амь насаа алдсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 344 зөрчлийг илрүүлсэн аж. Тухайлбал, хоёрдугаар сарын 22 буюу шинийн 1-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Хайрхан багт “ММС Delica” маркийн 65-58 УБЧ дугаартай автомашины жолооч Ц нь явган зорчигч дөрвөн настай Д-г дайрч амь насыг нь хохироосон. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд “MMC MiniCab” 06-75 УБО автомашины жолооч Ч нь 45 настай Т-г дайрч амь насыг нь хохироосон байна. Түүнчлэн Төв аймгийн Лүн сумын төвийн баруун талын эргэлттэй замд Honda Fit 0690 УНМ дугаартай автомашины жолооч Ж нь “Нummer H-2” 00-63 УБМ дугаартай Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч зорчигч нарын зургаан хүн гэмтсэн аж. Харин шинийн 3-ны 02.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагаан чулуут гэдэг газар “Toyota Cluger” 31-00 УБЦ дугаартай Н жолоочтой автомашин эрэг рүү унаж зорчигч 27 настай Н, дөрвөн настай А нарын хоёр хүн нас барсан хэрэг гарсан байна.
Б.Чимэг