Cap шинээр 86 хүүхэд мэндэлжээ

Баясгалан хэмээх усан луу жилд хүү олноор төрсөн нь төр түшилцэж, түмнээ жаргаах бэлгэшээлтэй сайхан үйл явдал болжээ. Шинийн нэгний билигт сайн өдөр нийслэлийн хүн амын тоо 86-гаар нэмэгдлээ. Нийслэлийн I амаржих газарт 30 хүүхэд шинээр мэндэлсний 13 нь охин, 17 нь хүү байжээ.
Клиникийн II амаржих газарт 21 хүүхэд төрсний 12 нь хүү, 9 нь охин бол III төрөх эмнэлэгт есөн хүүхэд мэндэлсний 6 нь хүү юм байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд зургаан охин 20 хүү төржээ.