Тусгаар тогтнолын ордонд МАН-ын удирдлагууд ахмад настан, дунд үе,
залуучууд гээд гурван үеийн төлөөлөл болсон гишүүдтэйгээ золголоо.

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын удирдлагууд ахмад настан, дунд үе, залуучууд гээд гурван үеийн төлөөлөл болсон гишүүдтэйгээ золголоо. Энэ үеэр МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар Монголын нууц товчоо, морин хуур гардан авч, Тусгаар тогтнолын ордонд залсан юм. Ерөнхий сайд С.Батболд туулай жилд МАН-ын хийж бүтээсэн ажлыг дүгнээд мөн усан луу жилд их ажил хүлээж байгааг хэлсэн үгэндээ дурдсан. Сар шинийн идээ, шүүсэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хөндөснөөр золголт эхэлсэн юм. Ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын нэгэнд болох Эх орончдын баярын өдөр болон шинэ жилийг угтсан энэ золголтонд МАН-ын 800 гаруй гишүүд оролцлоо.