Хоёр улсын засгийн газрын хооронд 2010-2013 онд хэрэгжих “Соёлын
солилцооны төлөвлөгөө”-г үндэслэн соёлын сарыг зохион байгуулахаар
болжээ. Үүнийг баталгаажуулан Монгол улс, БНХАУ-ын төлөөллүүд гэрээнд
гарын үсэг зурсан байна. Манай талаас БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-ын
бүрэн эрхт элчин сайд Ван Шаолун нар гэрээг үзэглэжээ.

Хоёр улсын засгийн газрын хооронд 2010-2013 онд хэрэгжих “Соёлын солилцооны төлөвлөгөө”-г үндэслэн соёлын сарыг зохион байгуулахаар болжээ. Үүнийг баталгаажуулан Монгол улс, БНХАУ-ын төлөөллүүд гэрээнд гарын үсэг зурсан байна. Манай талаас БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-ын бүрэн эрхт элчин сайд Ван Шаолун нар гэрээг үзэглэжээ. Тэдний харилцан тохирсон ёсоор ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д монголчуудын соёлын сар болох гэнэ. Харин наймдугаар сард манай улсад хятадууд ирж соёлоо танилцуулна. Соёлын сарын хүрээнд урлагийн тоглолт, үзэсгэлэн гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулах аж. Манай талаас Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Соёл, урлагийн хороо “Соёлын сар” зохион явуулах бол урд хөршөөс “Хятадын гадаадтай соёлоор харилцах корпораци” зохион байгуулах гэнэ.