
МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо.
Шинэ байр ашиглалтад орсноор тус сургуулийн оюутнуудын сурах орчин
нөхцөл сайжирч, сургалтын чанар дээшлэх боломжтой болж байна. Энэхүү
шинэ хичээлийн байранд ГХС-ийн 1000 гаруй оюутан багш нар хичээл
сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм.

МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо. Шинэ байр ашиглалтад орсноор тус сургуулийн оюутнуудын сурах орчин
нөхцөл сайжирч, сургалтын чанар дээшлэх боломжтой болж байна. Энэхүү
шинэ хичээлийн байранд ГХС-ийн 1000 гаруй оюутан багш нар хичээл
сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм. Таван давхар тус сургуулийн
хичээлийн шинэ байрыг жил хүрэхгүй хугацааны дотор барьж ашиглалтад
оруулжээ.
Нээлтэд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр оролцохдоо Засгийн газар боловсролын чанарын асуудал тэр дундаа багшлах боловсон хүчний чанарын асуудалд онцгой анхаарч байгаагийн нэг илрэл нь ирээдүйн багш нарын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн энэхүү шинэ хичээлийн байрыг ашиглалтад оруулж байгаа явдал юм гэж хэлжээ.