
Монголын Бүх Ард Түмний Спортын XIII их наадмын тэшүүрийн тэмцээн энэ
оны хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Хандгайтад болж өндөрлөлөө. ЦЕГ-ын
Биеийн тамир, спортын "Хүч" хорооны баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй
тэшүүрийн 10 төрлийн тэмцээнд 30 багц медалийн төлөө 500м, 1500м, 3000м,
5000м, багийн тойргийн уралдаанаар хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон
байна.

Монголын Бүх Ард Түмний Спортын XIII их наадмын тэшүүрийн тэмцээн энэ оны хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Хандгайтад болж өндөрлөлөө. ЦЕГ-ын Биеийн тамир, спортын "Хүч" хорооны баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй тэшүүрийн 10 төрлийн тэмцээнд 30 багц медалийн төлөө 500м, 1500м, 3000м, 5000м, багийн тойргийн уралдаанаар хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон байна. НХЭГ-ийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч н.Цэрэнхүү 500 метр зайд "Алтан медаль"-ийн болзол хангаж улсын рекордыг шинэчлэн тогтоов. Цагдаагийн дэд ахлагч Г.Мөнхдорж 3000м, 5000м төрөлд "Хүрэл медаль" хүртсэн байна. Мөн багийн тойргийн уралдаанд эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид тус бүр хоёрдугаар байрт орж, нийт багийн дүнгээр нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль авч, багийн нийлбэр дүнгээр II байрт шалгарчээ.