
Монгол улсын тусгаар тогтнолыг үндсэндээ үгүйсгэсэн Орос-Хятадын
хамтарсан мэдэгдлийн талаар Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн
тэргүүтэй монголын төлөөлөгчид 1913 оны 11 дүгээр сард Санкт Петрбург
хотноо Оросын талтай хэлэлцээ хийх үеэрээ мэдэж байжээ. Монголын Ерөнхий сайдын илгээж байсан ноот бичгийн уйгаржин монголоор
бичсэн эх хувь, франц орчуулгын хамт Австри Улсын төв архиваас олдлоо.

Монгол улсын тусгаар тогтнолыг үндсэндээ үгүйсгэсэн Орос-Хятадын хамтарсан мэдэгдлийн талаар Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй монголын төлөөлөгчид 1913 оны 11 дүгээр сард Санкт Петрбург хотноо Оросын талтай хэлэлцээ хийх үеэрээ мэдэж байжээ. Тиймээс албан ёсоор эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн ноот бичгийг тухайн үед Хаант Орос улсад суугаа өрнөдийн зарим орны дипломат төлөөлөгчийн газарт илгээж байсан аж. Монголын Ерөнхий сайдын илгээж байсан ноот бичгийн уйгаржин монголоор
бичсэн эх хувь, франц орчуулгын хамт Австри Улсын төв архиваас олдлоо. Түүний баталгаатай хуулбарыг Австри улсад суугаа Монголын ЭСЯ Австрийн
талаас хүлээн авчээ.
1910-аад онд уг ноот бичгийг Хаант Орос Улсад сууж байсан Австри-Унгарын Элчин сайд О.Сцернин хүлээн авч, төвдөө албан бичиг дагалдуулан уламжилж байж. Орос-Хятадын мэдэгдлийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэнээс гадна тусгаар тогтносон монгол үндэстэн нутагшсан газар нутгийг Монгол улс өөрийн газар нутаг хэмээн хуульчлан заах эрхтэйг дурдсан Монголын Ерөнхий сайдын захидлыг хүлээн авснаа нотлосон хариу өгөх эсэх талаар Санкт Петербургт суугаа гадаадын төлөөлөгчийн газрын тэргүүд өөр хоорондоо ярилцаад захидалд хариу өгөх шаардлагагүй, энэ асуудалд оролцохгүй байсан нь дээр гэсэн байр суурь баримталж байна хэмээн төвдөө илгээсэн албан бичигтээ Элчин сайд дурджээ.