МАН, АН
зөвшилцөх уулзалт хийнэ
УИХ-ын
ээлжит бус чуулган дуусахад ганцхан өдөр үлдээд байхад шийдээгүй олон асуудал
байгаа билээ. МАН, АН хоёул энэ чуулганаар 2012 оны төсвийн тодотгол болон Орон
нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөн батлах нь зөв гэж үзэж байгаа ч
зарчмын саналууд дээр эсрэг байр суурьтай байгаа юм. Тиймээс 12 цагт УИХ-ын дэд
дарга Г.Батхүүгийн өрөөнд бүлэг бүрээс тав, таван гишүүн оролцож хэрхэн
гацаанаас гарах тухай ярилцахаар болсон байна.
Ээлжит
бус чуулганаар багш нарын цалин болон 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон
хүмүүсийн тэтгэвэрийн зөрүүг арилгах мөнгө, хөрөнгийг төсөвт тусгахаар яригдаж
байгаа юм. Мөн УИХ-ын сонгуулийг зэрэг эсвэл тусад нь явуулна гэсэн хоёр өөр
байр суурийг АН, МАН-ын гишүүд гаргаад байгаа билээ.