Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Пажү хотод гэрээгээр ажилладаг байсан 28 настай мон

Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Пажү хотод гэрээгээр ажилладаг байсан 28 настай монгол залууг дэлгүүрийн хаалга хаасангүй гэж солонгосын иргэн зодож амийг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг дэлгүүрийн камерт бичигдсэн видео баталж байгаа юм. Буруутай этгээдүүд болох БНСУ-ын иргэн, 31 настай Хаму болон түүний найз Уни нарыг энэ долоо хоногт шүүхээр болжээ. Тэдэнд урьдчилсан байдлаар 15-18 жилийн ял төлөвлөөд байгаа аж. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягийн хэлж байгаагаар шүүх хуралд БНСУ дахь Монголын ЭСЯ-ны төлөөлөгчид оролцох юм байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн энэ хуралд оролцох эсэхээ одоогоор мэдэгдээгүй байгаа гэв.