Цаг, уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, долоодугаар сарын 1 буюу маргааш Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно. Түүнчлэн, зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.