Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2.2 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, Ус зайлуулах шугамын ажил (Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо)-д 2,240,600,000 төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн байна. Тус тендер шалгаруулалт нь ямар нэгэн багцгүй агаад санхүүжилтийн эх үүсвэр нь Нийслэлийн төсвийн хөрөнгө.
Батлагдсан төсөвт өртөг нь 2,240,600,000 (хоёр тэрбум хоёр зуун дөчин сая зургаан зуун мянга) төгрөг. Үүнээс 2025 онд санхүүжих дүн нь 1,200,000,000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөг.
Тендерийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 20 минутад нээнэ.