Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-16:00 болгосон. Уг өөрчлөлттэй холбоотойгоор маргаашаас эхэлж Х:18 Тэнгэр плаза-Багахангай эцсийн зогсоол чиглэлийн өглөөний эх авалтын цагийг 07:00 цаг болгон урагшлуулахаар болжээ. Тодруулбал Багахангай дүүргээс нийслэл рүү нийтийн тээврийн автобус 07:00 цагт хөдлөх юм байна.
АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ ЧИГЛЭЛ
Х:18 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол
ЗОГСООЛ:- Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол/
ЦАГИЙН ХУВААРЬ
- Багахангайгаас хөдлөх цаг-07:00, 11:40, 16:20
- Тэнгэр плазад ирэх цаг-08:50, 13:30, 18:10
- Тэнгэр плазагаас хөдлөх цаг-09:20, 14:00, 18:40
- Багахангайд ирэх цаг-11:10, 15:50, 20:30.
Уг чиглэлд нийтийн тээврийн автобус гурван удаа явах бөгөөд том хүн 8,000, хүүхэд 4,000 төгрөгөөр зорчино. Энэ оны дөрөвдүгээр сараас Улаанбаатар-Багахангай дүүрэг хооронд нийтийн тээврийн автобус явж эхэлсэн юм.