Ерөнхий сайд Г.Занданшатар шигшээ багийн охидод баяр хүргэлээ.
Тэрбээр "Монголчууд бид "нэг баг" болон нэгдэж, нэг зорилгын төлөө урагшилж чаддаг гэдгийг дахин нотоллоо. Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна… Бид ч бүхнээ шавхан хичээж, улсаа зөв чигт хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.
Өнөөдөр зөвхөн мөнгөн медаль хүртсэн явдал биш, харин монголчууд бид “нэг баг” болон нэгдэж, нэгэн зорилгын төлөө урагшилж чаддаг гэдгийг дахин нотлон харуулсан өдөр байлаа.
Энэхүү амжилтыг бүтээхэд хувь нэмрээ оруулсан шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, Монголын 3x3 Сагсан бөмбөгийн холбоо, мөн 3x3 шигшээ багаа чин сэтгэлээсээ дэмжсэн монголчууддаа баярлалаа.
3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГТАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ" гэжээ.