135 жилийн түүхтэй "Хунт нуур” балетыг тоглоно

"Хунт нуур” балетыг УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 18-нд 17.00 цагаас тавина. Дэлхийн сонгодог урлагийн хамгийн сор бүтээл болох “Хунт нуур”-ыг хамгийн анх Москвагийн театрт тоглосноос хойш 135 жил болжээ. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт уг балетыг П.И.Чайковский Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн бүтээжээ. Уг балетыг манай тайзнаа УДБЭТ-ын бүжигчид болон Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд, симфони найрал хөгжмийн хамт олон тоглохоор болсон байна. Одоогоор Одетто, Одиллия нарын дүрд хэн гоцлох нь нууц байгаа юм. Монголд анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглогдсон бөгөөд хореографич, балетмейстерээр АЖ, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Жамъяндагва ажиллаж байжээ.
Т.Хулан