
Мөн орон нутгийн замд нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 27,3 хувиар өссөн бол нийслэл хотод нас барсан хүн 20 хувиар, гэмтсэн хүний тоо 18,8 хувиар буурсан байна. Осол, хэрэг буурсан нь Улаанбаатар хотыг тойрсон гол замууд болох Налайх, Багануур, Багахангай Төв аймгийн Лүн, Баянчандмань сумдад хяналт шалгалтын байнгын постыг байгуулж, хот, хөдөөнөөс орж, гарч буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьсантай холбоотой.
Орон нутгийн замууд хяналттай болсноор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдийн зөрчил багасч, зам тээврийн осол буурч, ачаа болон зорчигч тээвэрлэлт, бүрэн бус тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрөх зөрчил эрс багассан байна.
Б.Чимэг