Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.