Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойгоор буюу өнгөрсөн нэгдүгээр
сарын 13-нд Засгийн газраас анхны Үндсэн хуулийг баталсан 300 орчим
депутатуудад 70 сая төгрөгийн байрны эрхийн бичиг өгсөн билээ.

Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойгоор буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд Засгийн газраас анхны Үндсэн хуулийг баталсан 300 орчим депутатуудад 70 сая төгрөгийн байрны эрхийн бичиг өгсөн билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт, Д.Балдан-Очир нар ч анхны Үндсэн хуулийг батлалцаж байсан тул дээрх эрхийг авсан. Тэгвэл ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр энэ 70 сая төгрөгийн байраа “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэр бүлд өгөхөөр шийдсэн тухайгаа мэдэгджээ. С.Цогтсайхан 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож, “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор”, “Тарчлаан”, “Намайг тэжээсэн боорцог” зэрэг дуугаараа залуусыг уриалж байсан юм. Түүний энэ үйл хэргийг үнэлж, өөрт хэрэггүй байраа өгч байгаа гэж ерөнхийлөгч хэлсэн юм.
С.Цогтсайханы “Хонхны дуу”-гаар УИХ-ын гишүүн Э.Бат-үүл, нийтлэлч Б.Баабар нар мюзикл бичиж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн. “Энх цагт шуурган дунд хамт явсан нөхрөө санан дурсах нь бидний үүрэг" гэж Э.Бат-Үүл гишүүн нэгэнтээ хэлж байсан. Ерөнхийлөгч өөрт нь илүүдсэн байраа нөхрөө дурсан гэр бүлд нь өгчээ. Тэгвэл 70 саяын байранд “тоож” амьдрахгүй УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт, Д.Балдан-Очир нар Үндсэн хууль батлалцсан шагналаа хэнд өгсөн бол гэдэг сонирхол татаж байна.
Сэтгэгдэл (1)