"Гэгээн Муза 2011” наадмын талаар мэдээлэл хийнэ

Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам жил бүрийн гуравдугаар сарын 27-нд болдог уламжлалтай билээ. Энэ жилийн наадмын зохион байгуулагчид энэ сарын 9-нд буюу ирэх баасан гаригт “Гэгээн Муза” наадмын талаар мэдээлэхээр хэвлэлийн бага хурал зарлаад байгаа юм. Хэвлэлийн хурал 9-ний 12.00 цагт УДЭТ-т болно.
Тус хуралд УДЭТ, Хүүхэлдэйн театр мөн орон нутгаас нэр дэвшиж байгаа уран бүтээлчид оролцож, мэдээлэл өгөх юм байна.