“Эрдэнэс Таван толгой” хөрвөх бонд гаргаж магадгүй
Гадаадын болон дотоодын 1000
гаруй төлөөлөгчилд оролцсон “Монголын эдийн засгийн форум-2012”-ын үеэр Эрдэс
баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрдэнэс таван толгой” компаний хөрвөх бондыг
дэлхийн зах зээл дээр гаргаж магадгүй гэсэн мэдээлэл хийсэн тухай Bloomberg.com
сайт мэдээлжээ.
Гадаадын болон дотоодын 1000
гаруй төлөөлөгчид оролцсон “Монголын эдийн засгийн форум-2012” чуулга уулзалт өчигдөр өндөрлөсөн. Энэ үеэр Эрдэс
баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрдэнэс Таван толгой” компаний хөрвөх бондыг
дэлхийн зах зээл дээр гаргаж магадгүй гэсэн мэдээлэл хийсэн тухай Bloomberg.com
сайт мэдээлжээ. Тэрбээр зургаадугаар сар болох УИХ-ын
сонгуулиас өмнө “Эрдэнэс Таван толгой”-г эргэлтэнд оруулж, арилжааны болгохын
тулд ийм алхам хийх боломжтой гэж хэлсэн юм. Гэхдээ юуны өмнө хөрвөх бондыг Засгийн газартай урт
хугацааны гэрээтэй хөрөнгө оруулагчидад олгож болох тухай ярьсан гэж дээрх эх сурвалжид бичжээ.