Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол улсын 2012 оны улсын төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Олон шалтгаанаар хойшилсон төрийн албан хаагчдын цалин болон ахмадуудын тэтгэвэрийн мөнгийг нэмэх хөрөнгө энэ тодотголд орж байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол улсын 2012 оны улсын төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Олон шалтгаанаар хойшилсон төрийн албан хаагчдын цалин болон ахмадуудын тэтгэвэрийн мөнгийг нэмэх хөрөнгө энэ тодотголд орж байгаа юм. Хоёрдугаар сарын нэгэнд төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэж амласан тул өнгөрсөн сарын цалингийн нэмэгдлийг нь энэ сард нөхөн олгохоор болсон байна. Ахмадуудын тэтгэврийн нэмэлтийг ч мөн нөхөн олгох юм. Тиймээс багш нар дахин жагсаал хийх шаардлагагүй боллоо.