Энэ улирлын NBA-ын драфтын номер 1 сонголтоор уналтанд ороод байсан “Кливленд Кавалиерс” багт ирж чамлахааргүй амжилтыг үзүүлээд байгаа, мөн энэ жилийн “Бүх одод”-ын тоглолтын шилдэг залуу тоглогчоор шалгарсан Кайри Ирвинг ирэх Лондонгийн олимпод Австрали улсын шигшээ багаас тоглохгүй гэдгээ мэдэгдлээ.

Энэ улирлын NBA-ын драфтын номер 1 сонголтоор уналтанд ороод байсан “Кливленд Кавалиерс” багт ирж чамлахааргүй амжилтыг үзүүлээд байгаа, мөн энэ жилийн “Бүх одод”-ын тоглолтын шилдэг залуу тоглогчоор шалгарсан Кайри Ирвинг ирэх Лондонгийн олимпод Австрали улсын шигшээ багаас тоглохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Америк, Австралийн давхар иргэншилтэй учир Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрмээр өөр улсын шигшээ багт тоглох боломжтой юм. Тэрээр энэ талаар хэлэхдээ “Би АНУ-ын шигшээд тоглохыг хүсдэг. 2016 оны олимпод оролцох “Мөрөөдлийн баг”-т багтаж, Майк Кризизевскигийн удирдлаганд тоглоно гэж найдаж байна” гэжээ. Нэмж хэлэхэд Ирвинг драфтлагдахаасаа өмнө Майкын удирдлага дор тоглодог байсан юм. Мөн түүний эцэг Австралийн Мелбүрний сагсан бөмбөгийн лигт тоглодог байжээ.