МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарантуяа нар тус намаас “Шударга сонгуулийн төлөөх санаачлага” гаргаж байгааг сэтгүүлчдэд дуулгалаа. Намууд сонгуулийн кампанит ажлаа хугацаанд нь эхлүүлэх, бэлэн мөнгө амлахгүй байх зэрэг уриалгыг гаргажээ. Харин сүүлийн үед АТГ-т цөөнгүй аймгийн засаг дарга нар шалгагдаж байгаа талаар дараах мэдэгдлийг хийсэн юм.
МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга нарыг АТГ-д шалгуулж байгаа нь орчин цагийн хэлмэгдүүлэлт
- Сүүлийн үед АТГ-т аймгийн засаг дарга нар дуудагдах болжээ. АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж ажилласан гурван жилд нэг ч аймгийн засаг дарга ямарваа хэрэгт холбогдсон зүйл байхгүй. Гэтэл нэг сарын тавны өдөр мэдэгдэл хийж хамтарсан Засгийн газраас гарснаас хойш гуравхан сарын дотор 4-5 аймгийн засаг дарга АТГ-тай холбогдож байна. Өөр бас нэг үндэслэл бол АТГ-т шалгуулж, хэрэгт холбогдсон аймгийн засаг дарга нар бүгд МАН-ын гишүүд байгаа. Тэгэхээр яагаад бусад намаас засаг дарга болсон хүмүүсийг шалгахгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Хамтарсан Засгийн газрын үед нэг ч асуудал үүсэхгүй байж байгаад засгаас гарангуут нь ийм асуудал үүсэх болсон нь цаанаа улс төрийн зорилготой. Сонгууль дөхсөнтэй ч холбоотой. Хэрэв улс төрийн зорилгоор ийм зүйл хийх гэж байгаа бол үүнийг орчин цагийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байна.
Жишээлбэл, Өвөрхангай аймгийн засаг даргыг АН-аас АТГ-д өгөөд түүний араас нь том акц явж байна. Хэрэв шударга байлгая гэсэн бол сонгууль дөхсөн ийм үед биш, байнга шалгаад явж байх ёстой асуудал.
МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар: Долоон сарын нэгний асуудлыг яг сонгуулийн өмнө шийдэж байгаа нь учиртай
- Сонгууль ойртоод ирэхээр янз бүрийн байдлаар улс төржиж байна. Ялангуяа шүүх прокурорын байгууллагууд их идэвхижиж байгаа. Долоон сарын нэгний үйл явдлыг дөрвөн жил шийдэхгүй явж байснаа яг сонгуулийн өмнө гаргаж ирээд шийдэхээр зүтгэж байгаа нь цаанаа учиртай. Өнөөдөр АН-аас сонгогдсон дөрвөн засаг дарга байгаа. Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраагийн асуудал ч гэсэн АТГ-т шалгагдаж байгаа шүү дээ. Манай намын хамгаалалт хэрэгтэй гэхээс илүү шүүх, прокурор, үнэн зөвийг нь тогтоох ёстой гэж бодож байна. Битгий улстөржиж шинэ үеийн хэлмэгдүүлэлт эхлүүлээсэй.