Сүүлийн үед өөрийгөө боомилж амь насаа алдах хэрэг их гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сүүлийн үед өөрийгөө боомилж амь насаа алдах хэрэг их гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн шөнө гэхэд дөрвөн хүн өөрийгөө боомилж амь насаа алджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт 26 настай эрэгтэй А гурван метр урт бүсээр гэрийнхээ тоононоос өөрийгөө боомилж амь насаа алдсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт 36 настай эмэгтэй Г орцны шатнаас өөрийгөө боомилсон байжээ. Түүнчлэн Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр эрхэлсэн тодорхой ажилгүй 41 настай эрэгтэй М, Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газар Авто тээврийн газарт ажилладаг 32 настай эрэгтэй Б гэртээ өөрийгөө боомилж нас барсан байна. Тус хэргүүдийг харьяа аймаг, дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг