зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол, Япон хоёр: 20+20 жилийн түүх

2012-3-19
0
ЖИРГЭХ
    Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд энэ улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалыг манай талаас нэг жилийн өмнө Зүүн Японы байгалийн гамшиг болсон 3 дугаар сарын 11-ний өдөр зориуд эхлүүлж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд ерөнхий сайд С.Батболд оролцов.
    Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн жил Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд энэ улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалыг манай талаас нэг жилийн өмнө Зүүн Японы байгалийн гамшиг болсон 3 дугаар сарын 11-ний өдөр зориуд эхлүүлж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд ерөнхий сайд С.Батболд оролцов. Энэ үеэр гадаадын зочид төлөөлөгчдийн дундаас хамгийн түрүүнд Монгол улсын ерөнхий сайд хүндэтгэлийн цэцэг өргөсөн юм. Айлчлалын үеэр ерөнхий сайдад бараалхсан Японы намуудын дарга нар, хувийн хэвшлийн төлөөлөгчид бүгд үүнд талархаж буйгаа илэрхийлж байсан нь энэ удаагийн айлчлалын цаг хугацааны сонголтыг зөв хийж зохицуулжээ гэх бодол өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

    Өнгөрсөн жилийн өдийд манайхан Японд газар хөдлөлт, цунами болсныг дуулаад ид хандив тусламж цуглуулах ажил өрнүүлж байсныг ч япончууд марталгүй баярлаж байдгаа хэлж байна. С.Батболд ч ардчилал, зах зээлийн замыг сонгон амаргүй шилжилт хийж ирсэн 20 жилийн хугацаанд хамгийн ихээр тусалж дэмжиж ирсэн Японы ард түмэн, Засгийн газарт монголчууд талархалтай ханддагаа илэрхийлж байлаа. Ер нь манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн түүхийг 20 ба 20 жилээр хувааж үзэж болох юм. Эхний хорин жилд улс төрийн тогтолцоо өөр хэдий ч соёлын харилцааг голлон эхлүүлж, харилцааны хэвийн уур амьсгалыг бүрдүүлж чадсан бол 1990 оноос хойш Монгол улс ардчилал, зах зээлийн замыг сонгон олон талт бие даасан гадаад бодлогыг явуулж эхэлсэнтэй зэрэгцээд эдийн засгийн хамтын ажиллагаа голлох болжээ.  Шинэ зам дээр гарч ирсэн Монгол улсад тулгарсан сорилт бэрхшээлүүдийг даван туулахад Японы Засгийн газар, ард түмэн буцалтгүй тусламж, зээл, техникийн хамтын ажиллагаануудаар дэмжиж ирсэн билээ. Олон жишээний захаас дурдахад ДЦС, нийтийн тээвэр, нүүрсний уурхайнууд гэх мэт уртхан жагсаалт гарах нь мэдээж.

    Цаашдын харилцааны арав, хорин жилд бие биенээ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагаа илүү хөгжинө хэмээн аль аль тал найдаж байна. Монгол улсын эдийн засаг өнгөрсөн жил 17,3 хувиар өсч, хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэг болсон тухай айлчлалын үеэр Эн Эйч Кэй ТВ мэдээллээ. Цаашид Японы талаас үзүүлэх буцалтгүй тусламж хүссэн ч эс хүссэн ч буурна гэсэн үг. 2004 оноос хойш харилцан ярилцаж буй “И Пи Эй” буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээ албан ёсоор эхэлснийг зарлалаа. Энэ хэлэлцээрийг байгуулснаар харилцан бараа бүтээгдэхүүндээ татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна иргэд хооронд зорчих явдлыг хялбарчлах, хөрөнгө оруулалт, оюуны өмчийг хамгаалах зэрэг өргөн ач холбогдолтой юм.

    Миний тоолсноор Монголын ерөнхий сайдын айлчлалын үеэрх албан ёсны хэлэлцээ, бараалхалт, уулзалт зэрэг 32 удаагийн үйл явдлыг хэвлэлийнхэн сурвалжилжээ. Айлчлалын албан мэдээнд багтаагүй ч анхаарал татахгүй байхын аргагүй олон үйл явдлууд өрнөсний заримыг нь дурдъя.

    •    Монгол-Японы парламентийн бүлгийг шинэчлэхээр Японы парламент дотор зар түгээхэд орох хүсэлтэй гишүүд нэмэгдэж одоо 100 даваад байгаа гэнэ.

    •    Хувийн хэвшлийн компаниуд Монголтой хамтрах хүсэл сонирхлоо илэн далангүй илэрхийлж байна. Японы супер од, дэлхийн хэмжээний бизнесмэн, “Софтбанк” корпорацийн ерөнхийлөгч Сон Масаёши Монголын “Ньюком” компанитай хамтран сэргээгдэх эрчим хүчний компани байгуулахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэн зурлаа. Сон Масаёши бол мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж, “Форбс” сэтгүүлд дурдсанаар Японд нийт хөрөнгийн хэмжээгээр 2-т, дэлхийд 127-д жагсаж буй хүн. Тэрээр хойд Японы гамшгийг арилгах сан, байгалийн эрчим хүчний сангуудыг сүүлийн нэг жилийн дотор байгуулжээ. Сон Масаёши хүрэлцэн ирэх сургаар Японы хэвлэлийнхэн арга хэмжээнд олноор ирж, манай сурталчилгаа Японд түлхүү хүрэхэд нэмэртэй үйл явдал болов.

    •    Хиймэл дагуулын төсөл хэрэгжүүлэх, Японы төмөр замын зам төмөр, дэр, зам төмрийн бэхэлгээ, ган дугуй зэргийг Монгол улсын төлөвлөж буй төмөр замд нийлүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлж байв.

    •    Айлчлалын үеэр “Эн Эйч Кэй” ТВ, “Никкэй”, “Майничи”, “Санкэй” сонинууд ерөнхий сайдаас ярилцлага авч, бусад ТВ-үүд зарим арга хэмжээг сурвалжиллаа.

    Нийтлэг нэг асуулт байсан нь Таван толгойн нүүрсний ордын ашиглалт, түүнтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдэд Японы компаниудын оролцоо, боломжийн тухай. Зөвхөн улс төрчид, хувийн компаниуд саналаа шууд хэлээд зогсохгүй, хэвлэлээрээ ч үг дайж байх шиг. Таван толгойд оролцох сонирхолтой гэдгээ Японы тал бүхий л түвшиндээ  ам нэгтэйгээр тов тодорхой илэрхийлж байгаагын илэрхийлэл нь энэ болов уу.
Дипломат харилцааны 40 жилийн ой тохиосон энэ түүхэн цаг үед, өнгөрснөө үнэлэн дүгнэж шинэ шатанд гаргах боломж бидэнд тохиож байгаа билээ. Илүү эдийн засгийн, тэнцүү санаачилгатай харилцааны хүлээлт хэн хэнд маань байна. Япон мэт “иж бүрэн түншлэл”, ”стратегийн түншлэл” бүхий томоохон гүрнүүдийг бид гуравдагч хөршөө гэдэг. Монголын гадаад харилцаа Орос, Хятад зэрэг мөнхийн хөршүүдээ оролцуулаад  адаглаад адил тэнцүү талтай “гурвалжин” болж тэнцвэржээд, алс хэтдээ гурав дахь хөршүүдийн маань тал илүү том, илүү ойрхон баймаар санагдана.

    “Аливаа улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны 80 хувь нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйлс, 20 хувь нь нюансын ялгаа байдаг” гэж алдартай нэгэн улстөрч хэлсэн байдаг. Таван толгойн төсөл дээр “нюанс”-ын ялгаагаа ойлголцож чадах болов уу.

        М.Уламбадрах







0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • oko (202.70.42.131)
    saihan ineemsegleh yumaa ene humuus
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.70.42.131)
    softbank mongold orj ireh um u
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    27 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    50 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    16 цаг 23 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Уржигдар 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Уржигдар 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Уржигдар 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Уржигдар 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 15 цаг 25 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    Уржигдар 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    Уржигдар 14 цаг 32 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    Уржигдар 13 цаг 56 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Бууж мордох хорвоо"
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК