Өнөөдөр Цагаан ордонд 12 цагаас “Монголын цэрэг эрсийн холбоо”-ны тэргүүн Г.Баярсайхан, “Олон нийтийн хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг нар сонгуулийн хороонд шаардлага хүргүүлэхээр болсон талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.

Өнөөдөр Цагаан ордонд 12 цагаас “Монголын цэрэг эрсийн холбоо”-ны тэргүүн Г.Баярсайхан, “Олон нийтийн хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг нар сонгуулийн хороонд шаардлага хүргүүлэхээр болсон талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “СЕХ нь иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвхөн сонгогчийн хаягийн бүртгэлийг үндэслэн иргэний үнэмлэхтэй тулган шалгаж гаргасан нэрийн жагсаалтаар УИХ-ын сонгуулийг явуулах ёстой. Тэгтэл 2008 оны сонгуулийг явуулахдаа тус хороо нь сонгуулийн тухай хуулийн 20.1 дэх заалтыг шууд зөрчсөн “Сонгогчийн саналыг саадгүй өгүүлэх тухай” гэгч 289 тоот албан бичгийг үйлдэн гаргаж, түүнийхээ дагуу олон мянган иргэдэд иргэний үнэмлэх тараан сонгуулийг будлиантуулсан билээ. Энэ жилийн сонгуулийг ч гэсэн будлиантуулж болзошгүй байна. Ялангуяа СЕХ-ны бүрэлдэхүүн 100 хувь эрх баригч намуудын төлөөлөл байгаа нь энэхүү айдсыг улам дэвэргэж байна. Мөн УИХ-аас сонгуулийг хуулийг өөрчилж байна гээд өөрсдийнхөө улс төрд дахин гаргахаар зохиосон завхарсан хуулийг баталж, ард түмнийгээ басамжлан тавлаж байна. СЕХ хэрвээ энэ бүрэлдэхүүнээрээ ирэх сонгуулийг зохион байгуулах аваас ард түмний саналыг луйвардаж, төрийн ажлыг цалгардуулах нь дамжиггүй. Сонгуулийн булхай луйвраас үүдэн долоон сарын нэгэн давтагдахыг үгүйсгэхгүй. СЕХ бүрэн бүрэлдэхүүнээ огцорч гэмээнэ ирэх сонгууль шударга явах боломжтой. Иимд СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна” гэв.
Б.Чимэг