
Харин дуулалт жүжгийн төрөлд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр “Арван тавны сар”, Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулга “Боржигон цэцэн”, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр “Жанжин заан” бүтээлээр оролцож байгаа юм.
Тэгвэл хүүхдийн жүжгийн төрөлд Улсын хүүхэлдэйн театрын хамт олон “Том хамарт одой”, “Гацуурхан” театр “Алтан түлхүүрийн эрэлд”, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр “Солгой харандаа” бүтээлээ өрсөлдүүлнэ. Уг бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 26 хүртэл үзэгчдийн хүртээл болгох юм байна.Өнөө орой 19:00 цагаас "Боржигон сэцэн" жүжгийг тоглож эхлэх нь ээ.