зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нам” тодотголтой кино

2012-3-19
0
ЖИРГЭХ
     “МАН”-ын гэсэн тодотголтой шинэ кино өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Гуч орчим голлох дүртэй, зуу гаруй туслах жүжигчин оролцсон “Долоон бурхан харвадаггүй” кино ойрд болоогүй нүсэр ёслолын ажиллагаагаар эхэлж, хоёр танхим дүүрэн үзэгчидтэй байлаа. Учир нь МАН-ын бараг 300 сая төгрөг “хаясан”,  есөн сарын турш  зураг авалт нь үргэлжилсэн кино тул уран бүтээлчид, урилгаар үзэж буй намын гишүүд нь киног тэсэн ядан хүлээж байсан юм.
     “МАН”-ын гэсэн тодотголтой шинэ кино өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Гуч орчим голлох дүртэй, зуу гаруй туслах жүжигчин оролцсон “Долоон бурхан харвадаггүй” кино ойрд болоогүй нүсэр ёслолын ажиллагаагаар эхэлж, хоёр танхим дүүрэн үзэгчидтэй байлаа. Учир нь МАН-ын бараг 300 сая төгрөг “хаясан”,  есөн сарын турш  зураг авалт нь үргэлжилсэн кино тул уран бүтээлчид, урилгаар үзэж буй намын гишүүд нь киног тэсэн ядан хүлээж байсан юм. Гол дүрийн жүжигчид МАН-ын хуучин тугийг хийсгэн морьтой ирж, VIII Богд 1920-иод оны загвартай “чийчаан” хөлөглөн морилсон нь содон байлаа. Ёслолын ажиллагаанд Асашёрюү Д.Дагвадорж эхнэрээ дагуулан ирсэн нь хамт зургаа авахуулах гэсэн хүмүүст бүчүүлж харагдсан. Кино театрын зохион байгуулалт муу байснаас тэр үү, “үнэгүй юманд нугасгүй” гэдэг хууль үйлчилсэн үү үзэгчид үзвэрийн танхим руу орох гэж шахцалдаж байсан нь “ойрд болоогүй” гэж нэрийдэх бас нэг шалтгаан болсон юм.

    “Долоон бурхан харвадаггүй” бол МАН-ыг байгуулж, Монголыг гамингуудын гараас салгахад түүчээлэн оролцсон анхны долоо гэгдэх Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нар хийгээд МАН-ын түүхийн тухай кино юм. МАН байгуулагдсанаас Х.Чойбалсан нас барсан 1952 он хүртэлх түүхийг өгүүлнэ. Жүжигчдийг сонгохдоо царай төрхөд ихэд анхаарсан нь Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, VIII  Богд нарын дүрд тоглосон жүжигчдээс бэлхэн харагдаж байлаа. Ахимаг насны жүжигчид нь дүрээ сайн гаргасан ч Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын залуугийн дүрд тоглосон жүжигчид аргагүй л туршлага дутаж байгаа нь харагдсан тухай үзэгчид ярьж байлаа. Гамингууд монголчуудыг хэрхэн дарлаж байсан, түүнээс ангижрахын тулд монгол эрс хэрхэн амиа алдаж байгаа тухай олон хэсэг кинонд гарна. Нэгнээ амь тавихыг харж буй цэрэг эрийн нулимсыг олон харсан үзэгчид ч нулимс дуслуулж байсан юм. Гамингуудад буудуулсан ч зогсоогоороо, Коминтерний цэрэгт буудуулсан ч зогсоогороо.

    Гэсэн ч “Долоон бурхан харвадаггүй” кино түүхийн үнэнийг өгүүлж чадсан уу гэдэг томоос том асуулт үзэгчдийн дунд үлдсэн. Д.Бодоо урвагч байсан, Д.Данзан түүнтэй ширүүн зөрчилдөж байсан, Коминтерний захиалгаар Х.Чойбалсан 1938 оны хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн  эсвэл огт тийм байгаагүй гэсэн түүхийн маргааныг энэ кино “бүрэн нэг тийш нь шийдсэн” бололтой. МАН-ын түүхэнд нэг ч урвагч байгаагүй. Гагцхүү буриад Элбэгдорж Ренчинов гэгч Коминтерний  /оросуудын/ тушаалаар хор хутгасан, анхны долоогийн олонхийг хороосон гэж энэ кинонд үзүүлдэг. Тиймээс түүхч, судлаачдын дунд энэ киноны түүхэн үнэнийг гуйвуулсан эсэх талаар ширүүн маргаан өрнөх нь гарцаагүй. Кинонд тоглосон орос жүжигчдийг дэмжихээр ирсэн оросууд  Коминтернийг илт буруутгаж байгаад дургүйлхсэн янзтай харагдсан шүү. Буриадын Элбэгдорж Ренчинов анхны долоогийн олонхийн аминд хүрсэн гэдэг түүхийн маргаантай цэг ч дахин хөндөгдөж байна.

   Үүнээс гадна цохож хэлэхгүй байхын аргагүй нэг сэдэв нь “жендер”-ийн асуудал байв. Цаг гаруй үргэлжлэх хурц үйл явдлаар дүүрэн кинонд эмэгтэйчүүдийн дүр тун бага гардаг.  Д.Бодоод сэтгэл алдарсан Жинжийбадам, Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гэх зэрэг цөөхөн эмэгтэйчүүд л цухас гараад өнгөрнө. Түүхийн их хэрэгт эмэгтэй хүн оролцож, хувь нэмрээ оруулаагүй гэж үү гэсэн асуулт ч бас үлдэж байна.

  Ямартаа ч “Долоон бурхан харвадаггүй” кино нэг хэсэгтээ л хүмүүсийн ярианы сэдэв болох нь дамжиггүй. “Ардын нам, Ардын засаг мандтугай” гэж хашгиран үхэж буй цэрэг эрсээр МАН-ын түүхийг дурайлгасан кино улс төрийн хүрээнийхэнд ч хамгийн сонирхолтой сэдэв байх нь. Өмнө нь намууд нэг баярыг өмчилж аваад уралдан тэмдэглэдэг байсан бол одоо хөгжиж буй кино урлагаар дамжуулан сонгуулийн “мессэж”-ээ илгээх болжээ.  АН-ын 1990 оны түүхэн сэдэвтэй киноны зураг авалт дуусч байгаа тухай сураг гарч байна. Сайн тал нь, энэ “нам” тодотголтой кинонууд Монголын кино урлагийн салбарын чанар, үнэлэмжийг мөнгөөр дээш нь татаж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Үзэл суртлаа л хэтрүүлчихгүй бол.

Б.Баяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.23.74)
    сайхан кино болсон байна лээ. жинхэнэ түүхэнд маш ойр байх шиг санагдсан
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (180.149.93.4)
    ene ardiin namiinhaa oorsdoo ene 7 hunee alaa bizdee unen tuuhee l haryylsan bna
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.18.85)
    B.Bayar gedeg baagii kinog hurtel uls torjuuleh bololtoi yumaa. Chi kino shumjlegch esehul tuukhch yum uu medehgui l yum bna
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Түүхийг ингэж гуйвуулж болохгүй ээ
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.146.251)
    Элбэгждорж Ренчино бол алан хядагч байсан мэтээр МАН үздэг . Энүүн шиг худлаа юм байхгүй. Харин энэ хүн Нармай монголыг байгуулах гэж зүтгэж явсан нь түүний түүх намтараас харагддаг. Энэ талыг кинонд хэр тусгасаны би үзээгүй учраас мэдэхгүй байна. Алан хядлага бол Оросууд болон хятадуудын хатгаасаар болсон гэдгийг өнөөдөр үнэнээр харуулах хэрэгтэй.. Элбэгдорж Ренчино бол МАН-ын яриад байгаа шиг тийм муу хүн байгаагүй.
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    hvmvvs goy kino geed yariad bn lee
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • үүүү (103.11.192.34)
    гоё кино болсон байнлээ амжилт
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    saihn kinoo
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    hen iim namiin kino vzej baidag bn aa mongotei ni ta nar ym uu mongoor zodoj kino hiiheer hvvhdvvded taraaj og
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    bi vzeed zondoo uilsan gehdee neleen tvvh guivuulsan ym shig sanagdsan
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    дажгүй л кино байна лээ штэ
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.36.210)
    shatsan ambaariinhaa tuhai kino hiildee .HAIRAN AMBAAR.
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    14 цаг 26 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Уржигдар 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Уржигдар 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Уржигдар 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Уржигдар 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 15 цаг 25 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    Уржигдар 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    Уржигдар 14 цаг 32 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    Уржигдар 13 цаг 56 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    Уржигдар 13 цаг 27 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    Уржигдар 12 цаг 52 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • "Бууж мордох хорвоо"
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК