Сүүлийн үед бусдын бичиг баримт ашиглан хууль бусаар хил давахаар завдсан хэрэг цөөнгүй гарах болов. Өнгөрсөн долоо хоногийн өмнө л Ховд аймгийн Дарви сумын иргэн Б.Сугар гэгч бусдын бичиг баримт ашиглан улсын хил нэвтрэхээр завджээ.

Сүүлийн үед бусдын бичиг баримт ашиглан хууль бусаар хил давахаар завдсан хэрэг цөөнгүй гарах болов. Өнгөрсөн долоо хоногийн өмнө л Ховд аймгийн Дарви сумын иргэн Б.Сугар гэгч бусдын бичиг баримт ашиглан улсын хил нэвтрэхээр завджээ. Тэрээр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн ОМ-302 дугааргай онгоцонд суухдаа иргэн Б.Тэгшбаатарын паспортыг ашигласныг хил, гаалийн ажилтнууд илрүүлсэн байна. Мөн Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-563 дугаартай аяллын онгоцоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Энх-Алдар нь Э.Энхдарь нэрээр цагдаагийн бичиг ашиглан хууль бусаар хил нэвтрэх гэж байсныг илрүүлжээ.Уг хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг