Энэ сард төр, засгийн удирдлагуудын хувьд гадны айлчлал ихтэй байх
төлөвтэй. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд С.Батболд Япон улсад
айлчлал хийгээд ирсэн. Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын сүүлээр
ХБНГУ-д айлчлахаар болсон байна.

Энэ сард төр, засгийн удирдлагуудын хувьд гадны айлчлал ихтэй байх төлөвтэй. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд С.Батболд Япон улсад айлчлал хийгээд ирсэн. Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын сүүлээр ХБНГУ-д айлчлахаар болсон байна. Монголчууд бид үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурцийн үйл явдлаар Герман улсыг маш сайн мэднэ. Түүнийг ерөнхийлөгч Германаас суллуулж авчруулсан билээ. Түүнээс гадна Германы Канцлер Ангела Меркель өнгөрсөн намар манай улсад айлчлал хийсэн. Түүнийг ирэхэд УИХ хүндэтгэлийн чуулганаа хуралдуулж өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар Германы төр, засгийн удирдлагуудтай албан уулзалтууд хийхээр төлөвлөжээ. Ерөнхийлөгч Герман дахь айлчлалаа дуусгаад цомхон бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Афганистаныг зорих гэнэ. Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүн 2003 оноос Афганд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа билээ.