
Австралид төвтэй “Харанга ресурс” компани Сэлэнгэ дэх төмрийн хүдрийн
ордоо JORC-оор үнэлүүлсэн тухай “ProActiveInvestors” уламжиллаа. Тус
компани Сэлэнгэ аймаг дахь төслийнхөө Баянцогт дахь төмрийн хүдрийн
нөөцөө урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ хэсэгт JORC-ийн стандартаар
дунджаар 24.4 хувийн агуулгатай 32.8 сая тонн төмрийн хүдэр байгаа аж.
“Харанга ресурс”-ийн хэрэгжүүлж буй

Австралид төвтэй “Харанга ресурс” компани Сэлэнгэ дэх төмрийн хүдрийн ордоо JORC-оор үнэлүүлсэн тухай “ProActiveInvestors” уламжиллаа. Тус компани Сэлэнгэ аймаг дахь төслийнхөө Баянцогт дахь төмрийн хүдрийн нөөцөө урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ хэсэгт JORC-ийн стандартаар дунджаар 24.4 хувийн агуулгатай 32.8 сая тонн төмрийн хүдэр байгаа аж. “Харанга ресурс”-ийн хэрэгжүүлж буй Сэлэнгэ аймаг дахь төсөл нь нийт таван хайгуулын зөвшөөрөл бүхий 578 ам км нутгийг хамарч буй. Үүнд Баянцогт, Дунд булаг, Өндөр ухаа, Хүйтэн гол зэрэг төмрийн хүдрийн илэрц бүхий газрууд багтдаг бөгөөд эндээс 120-250 сая тонн төмрийн хүдрийн нөөц илрүүлнэ гэж таамаглаж буй гэнэ. Төслийн талбай нь Монголын төмрийн хүдрийн хамгийн их баялагтай хэсэг болох Төмөр толгой, Төмөртэй, Ерөө гол зэрэг төмрийн хүдрийн ордууд оршдог бүслүүрт буй учир үлэмж хэмжээний нөөц илрэх магадлал өндөр юм. “Харанга ресурс” ойрын хугацаанд Ашигт малтмалын газраас ашиглалтын лиценз авахаар төлөвлөжээ.