Мексикийн өмнөд хэсэгт өчигдөр хүчтэй газар хөдөлж, хэдэн зуун байшин барилга нуржээ. АНУ-ын геологийн судалгааны төвийн мэдээлснээр Герреро мужийн Ометепек дүүрэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Өмнөд эргийн мужид 500 гаруй байшин барилга нурч, сүйдсэн талаар мужийн захирагч Анжел Агуирре мэдэгджээ.Иргэд ихэд сандарч, айж шоконд орсон гэнэ. Азаар хүний амь нас хохироогүй аж.

Нурж болзошгүй барилгуудыг битүүмжилжээ.


Гэхдээ ихэнх барилгын цонх л хагарсан гэнэ.


Зарим барилгын гадна тал, тоосго, шавар зэрэг нурж унажээ.


Замын гадарга хагарч, цуурсан нь их гарчээ. Өчигдрийн газар хөдлөлт 7.6 магнитутын хүчтэй байжээ.


Гэхдээ барилга бүхлээрээ нурсан, гүүрний дамнуурга унасан зэрэг цөөнгүй явдал гарчээ.


Хүмүүс айж сандарч, олон хүүхэд уйлцгаасан байна.


Эмч нар байнгын бэлэн байдалд ажилласан бөгөөд зарим хүн шоконд оржээ.