Холливудын жүжигчин Роберт Де Ниро АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагаас хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуйжээ.

Холливудын жүжигчин Роберт Де Ниро АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагаас хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуйжээ. Учир нь тэрбээр даваа гарагийн орой Б.Обамагийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд зохиогдсон үдэшлэгийн үеэр Мишель Обамаг танилцуулахдаа бага зэрэг хошигносон нь тэргүүн хатагтайд хүнд тусжээ. Роберт Де Ниро “Оскарын шагналыг Бионсе, Вупи Голдберг, Харви Уинстэн нар авч байна. Ийм байхад та бүхэн цагаан арьстай тэргүүн хатагтайтай болоход бэлэн байна уу?” гэжээ. Үүнийг Мишель Обамагийн туслах Оливияа Алайр тун зохисгүй хошигнол байсан гэж мэдэгдсэн байна. Харин өчигдөр орой 68 настай жүжигчин Роберт Де Ниро “Би хэн нэгнийг, тэр тусмаа тэргүүн хатагтайг эвгүй байдалд оруулахыг хүсээгүй” хэмээн хэвлэлээр дамжуулан уучлалт гуйжээ. Энэ хооронд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Б.Обаматай өрсөлдөж байгаа Н.Гингрич түүний үгийг өлгөн авч “АНУ цагаан арьст тэргүүн хатагтайтай болоход бэлэн байгаа. Өмнө нь ч тийм байсан” гэж сонгуулийн сурталчилгаандаа дурдах болжээ.