Холливүүдийн алдарт жүжигчин, буддын шашинт Стивен Сигал ОХУ-ын Бүгд
Найрамдах Халимаг улсын нийслэл Элстэй хотод зочилжээ. Тэрээр Халимагт
Европт байрлах Буддын хамгийн том сүм болох Бурхан багшийн алтан сүмд
зочлох мөн Европийн боксын аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцохоор
ирсэн аж.

Холливүүдийн алдарт жүжигчин, буддын шашинт Стивен Сигал ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын нийслэл Элстэй хотод зочилжээ. Тэрээр Халимагт Европт байрлах Буддын хамгийн том сүм болох Бурхан багшийн алтан сүмд зочлох мөн Европийн боксын аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцохоор ирсэн аж.
Стивен Сигал олон жилийн өмнөөс буддын шашин шүтэж эхэлсэн бөгөөд Халимагийн буддын шашны хөгжлийг сонирхож байгаагаа хэлснийг тус орны хэвлэлүүд онцолсон байна.
Халимагийн Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов Сигалыг Элстэй хотод болох Оюутны боксын аварга шалгаруулах тэмцээнд хүндэт зочиноор оролцохыг хүсч урилга явуулсан байжээ.
Алдарт жүжигчин урилгыг хүлээн авч өчигдөр боксын тэмцээнийг нээж, өнөөдөр Элстэй хотоор аялж байна.
Халимагийн ерөнхийлөгч асан Стивен Сигалд “Халимагийн хүндэт иргэн” цол өргөмжлөх хүсэлт гаргажээ.