Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих шийдвэр гарсан.

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих шийдвэр гарсан. Хэдийгээр тэдний биеийн байдал муудаж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр цагдан хорих шийдвэрийг дахин гаргаснаар өчигдөр тэднийг цагдан хорих төв рүү ачин явсан юм. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журам хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Г.Ганбаатарт холбогдох шүүх хурал болж, түүнийг мөн цагдан хорих шийдвэр гаргасан юм. Түүний хэргийг өнгөрсөн лхагва гаригт Ч.Амарболд нартай шүүх байсан ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар тусгаарласан. Гэтэл өнөөдрийн шүүх хурлаар тэдний хэргийг дахин нэгтгэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр түүнийг дөнгөж сая ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явлаа. Тэрээр “Шүүхийн шийдвэр хууль бус гарсанд гомдолтой байна” гэсээр ачигдан явав.
Б.Чимэг