Д.Хаянхярваа: 21 мянган төгрөг ирэх баасан гаригаас иргэдэд хүрнэ

Иргэн бүрт Хүний хөгжил сангийн мөнгөний санхүүжилт байхгүйн улмаас саатаад байсан. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодруулахад “Хүний хөгжил санд зориулагдсан төсөв ирэх пүрэв гарагт орох болно. Тиймээс “Хүний хөгжил сан”-гийн мөнгө ирэх баасан гарагаас эхэлж иргэдэд олгож эхэлнэ. Түүнчлэн жил бүрийн нэгдүгээр улиралд төсвийн асуудал жаахан хүнд байдаг. Тиймээс Хүний хөгжил сангийн мөнгө жаахан саатсан.
Бид “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг үйлдвэрүүдтэй гэрээ хэлэлцээр хийж байгаа учраас цаашдаа cap бүр энэхүү мөнгийг ямар нэгэн саадгүйгээр иргэд хүргэнэ гэж байна.