Өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод зүүн бүсийн аймгуудын их хурилдай боллоо.

Өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод зүүн бүсийн аймгуудын их хурилдай боллоо. Тус хурилдайд МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Дэлгэрцогт, Дорнод аймгийн МАХН-ын мянгатын дарга Б.Долоонжин, Хэнтий аймгийн МАХН-ын дарга Б.Туяа, Сүхбаатар аймгийн МҮАН-ын тэргүүлэгч С.Хатантуул Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 400 гаруй иргэд төлөөлөгчид оролцож Зүүн бүсийн аймгуудад тулгамдаад байгаа асуудлаар хуралдлаа. Хурлын үеэр Сүхбаатар аймгийн төлөөлөгч И.Очирбат хэлсэн үгэндээ “Зүүн гурван аймгийн нийт малчдын өмнөөс яръя. Бэлчээрийн даац хүрэлцэхгүй, цөлжилтөөс болж, малчид шуурганд малаа алдаж байна. Албан тушаалтны буруугаас болж ард түмэн хохирвол төр хариуцна гэсэн хууль байдаг. Тэр хуулийн дагуу гомдлоо багын даргаас нь эхсүүлээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл өгч үзлээ. Ямар ч хариу алга” гэв.
Б.Чимэг